Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөг болно

11.30 цагт: "Монсудар" хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүр хамтран “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай өдөрлөг зохион байгуулна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөг болно
ӨНӨӨДӨР: “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

МУИС

10.00 цагт: МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол хичээлийн 1 дүгээр байрны гадаах талбайд болно.


"Нээлттэй Нийгэм" Форум

11.00 цагт: Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн явц, санал тоолох автомат машиныг шалгах, турших үйл ажиллагаанд тавьж буй хяналт болон хэвлэл мэдээллийн мониторингийн эхний долоо хоногийн дүнг тус тус мэдээлнэ. Утас: 313207


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийнэ.

11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийн талаар, 50 сая төгрөгний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99012432


"Интерном" номын их дэлгүүр

11.30 цагт: "Монсудар" хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүр хамтран “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай өдөрлөг зохион байгуулна.


Монголын Үндэсний Музей

15.00 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол болно.

Хуваалцах