ӨНӨӨДӨР: Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно
- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Blue Sky зочид буудал
09:00 цагт: 2019 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдааны нээлтийн ажиллагаа Blue Sky зочид буудлын хурлын танхимд болно. Тус хуралдаанаар 2019-2021 онуудад тус сангийн санхүүжилтээр олон улсад тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар 14 орны 130 гаруй төлөөлөгч хэлэлцэх юм. Утас: 88054040
АШУҮИС-ийн төв байр Оюутны соёлын төв
09:00 цагт: АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган-61” нэгдсэн хуралдаан болно. Утас: 99051825
Төрийн ордон
09:30 цагт: “Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон БСШУЯ-ны төлөөлөл, УИХ-ын гишүүд оролцоно.
МҮХАҮТ
10:00 цагт: Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 11-329167, 88086993
Баянзүрх дүүрэг
10:00 цагт: Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах аюултай хог хаягдлын улмаас байгаль орчин бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай Өргөдлийн байнгын хорооны гишүүд танилцана.
Туушин Зочид буудал
10:00 цагт: “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг Туушин Зочид буудлын Соёмбо танхимд болно. Энэ үеэр Уул уурхайн үр өгөөжийг орон нутагт хүртээх, ажлын байр нэмэгдүүлэх байгаль орчныг нөхөн сэргээлт хийх зэрэг уул уурхайн компаниудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”- ний хэрэгжилт, үр нөлөөг орон нутгийн бодит туршлага, сургамжид тулгуурлан хэлэлцэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын зөвлөмж, шийдлийг тодорхойлох юм.
МТҮП
10:00 цагт: Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд "Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл хэлэлцүүлэг болно. Утас:96656561
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Монголын ардчилсан холбооны залуучууд “Капитал” банкны асуудлаар мэдэгдэл хийнэ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан
11:30 цагт: БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулах "Дэлхийн номын өдөр"-ийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99849000
“Ид шидийн орон”Хүүхэд, хамгаалал, хөгжлийн Төв
12:00 цагт: Улс орон даяар хэрэгжүүлж буй “Витаминжуулах аян”-ы хүрээнд хүүхдийн тосон суурьтай Д3 витаминыг "Өнөр бүл" хүүхэд хөгжлийн төв, “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн 250 гаруй хүүхдэд “Монголын Алт” МАК компаниас гардуулах сайн үйлсийг зохион байгуулна. Утас: 91916601
ХХААХҮЯ
13:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд танилцана.
"Өнөр бүл" хүүхэд хөгжлийн төв
15:00 цагт: Улс орон даяар хэрэгжүүлж буй “Витаминжуулах аян”-ы хүрээнд хүүхдийн тосон суурьтай Д3 витаминыг "Өнөр бүл" хүүхэд хөгжлийн төв, “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн 250 гаруй хүүхдэд “Монголын Алт” МАК компаниас гардуулах сайн үйлсийг зохион байгуулна. Утас: 91916601
Гадаад харилцааны яам
16:00 цагт: Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд танилцана.


















