Өнөөдөртөө багтаж нийслэлийн өрхүүдэд халаалт дулаан өгнө
Өнөөдөртөө багтаж нийслэлийн бүхий л айл өрхөд халаалт дулаан өгнө гэж албаныхан мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөртөө багтаж нийслэлийн бүхий л айл өрхөд халаалт дулаан өгнө гэж албаныхан мэдэгдлээ. Харин Хан-Уул дүүргийн 11-р хорооны 1800 өрхийн хувьд өмчийн маргаантай холбоотойгоор халаалт өгөх хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга н.Хэрлэн ярилаа.
Mongolian National Radio · Өнөөдөртөө багтаж нийслэлийн өрхүүдэд халаалт дулаан өгнө
Харин нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад 10 дугаар сарын 1 гэхэд халаалт дулаан өгөх юм байна.


















