Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УОК: Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжив

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК: Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжив
УОК: Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжив. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах