УОК: Иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах зөвлөмж өглөө
Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Мэдээллийн алба

Сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь коронавирусний халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч иргэдийн хөл хөдөлгөөн, коронавирусний олон хувилбарт тархалт улс орнуудад эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах зөвлөмжийг Улсын Онцгой комисс өгч байна.