Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УОК: Монгол Улсын 2 иргэн "COVID-19" халдвар авсан эсэх албан ёсны мэдээллийг БНСУ-ын талаас хүлээж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн "COVID-19" халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК: Монгол Улсын 2 иргэн "COVID-19" халдвар авсан эсэх албан ёсны мэдээллийг БНСУ-ын талаас хүлээж байна
УОК: Монгол Улсын 2 иргэн "COVID-19" халдвар авсан эсэх албан ёсны мэдээллийг БНСУ-ын талаас хүлээж байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн "COVID-19" халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна. БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.

БНСУ-д ажлын цаг дууссан тул өнөөдөр ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах