Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна

Коронавирусний халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо нэмэгдэж байгаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна
УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна. Зураг: МҮОНРТ

Коронавирусний халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо нэмэгдэж байгаа. Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг онцоллоо. УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна.

Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.

Хуваалцах