Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас хэлэлцүүлэг хийлээ

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас хэлэлцүүлэг хийлээ
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас хэлэлцүүлэг хийлээ. Зураг: МҮОНРТ

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд үнэлгээний явцын хэлэлцүүлгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ХӨСҮТ-ээс хамтран зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт ЭМЯ, ОБЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, НЭМГ, НОБГ, төв, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ гэжУОК-ынНэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах