Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллалаа

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллалаа
УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 бүлэг 20 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ онд 289.6 мян.толгой мал хаваржих бөгөөд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 69 хоршоо шинээр байгуулагдаж, 79 хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагджээ.

Мөн хээрийн гал түймрийг илрүүлэх камерийн хяналтын системийг байгуулж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулах хүрээнд зохих арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах