Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УОК-ын шийдвэртэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө

Улсын Онцгой комиссын хуралдаанаар коронавируст халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК-ын шийдвэртэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө
УОК-ын шийдвэртэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комиссын хуралдаанаар коронавируст халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр штабын бие бүрэлдэхүүнд бэлтгэл ажлыг хангах, хил, гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг тусгаарлах байрыг шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах