Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УОК-ын Шуурхай штабын дарга тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийлээ

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийв.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УОК-ын Шуурхай штабын дарга тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийлээ
УОК-ын Шуурхай штабын дарга тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийв. Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан оролцов.

Уулзалтад оролцогсдод тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэм, сахилга бат алдагдах, мөн иргэдийн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг анхааруулж, цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, сахилга баттай байхыг хатуу сануулав.

Хуваалцах