УПЕГ-аас Ц.Мянганбаярыг шалгаагүй гэв
УПЕГ-аас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг шалгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Мэдээллийн алба

УПЕГ-аас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг шалгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт Хадгаламж банк” “Төрийн банк”-тай нэгдсэнтэй холбоотойгоор "Жаст"-ын Г.Батхүүг тус банкийг алдагдалд оруулсан гэх үндэслэлийндагуу шалгаж эхэлсэн билээ. Эл шалгалтын явцад “Жаст”-ын группийн захирал Г.Батхүү ““Олон-Овоот”-ын уурхайн алтны нөөцийг Ц.Мянганбаяр өөрт нь худлаа хэлж зарсан хэмээн мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл шуугиан тариад байсан.
Тэгвэл “Олон-Овоот”-ыг эзэмшиж байсан анхны эзэн гэх Ц.Мянганбаярыг шалгахаар болжээ гэсэн мэдээллийг УПЕГ-аас “Хэвлэлүүдээр ташаа мэдээлэл гарсан” хэмээн үгүйсгэсэн байна.


















