“UPS” Компанид дроноор хүргэлт хийх эрх олголоо
Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Агаарын Удирдлагын газраас дроноор шуудан түгээх эрхийг “UPS” компанид олгоод байна. Гэхдээ эхний удаад энэ үйлчилгээ эмнэлгийн хүрээнд л хязгаарлагдмал хязгаарлагдаж байгаа юм. “UPS” компани энэ эрхийг авахаас өмнө дроноор бараа бүтээгдэхүүнийг түгээх ажлыг аль хэди
Мэдээллийн алба

Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Агаарын Удирдлагын газраас дроноор шуудан түгээх эрхийг “UPS” компанид олгоод байна. Гэхдээ эхний удаад энэ үйлчилгээ эмнэлгийн хүрээнд л хязгаарлагдмал хязгаарлагдаж байгаа юм. “UPS” компани энэ эрхийг авахаас өмнө дроноор бараа бүтээгдэхүүнийг түгээх ажлыг аль хэдийн эхлүүлээд байж.
Өнгөрсөн 6 сарын хугацаанд тус компани 1000 гаруй эмнэлгийн шинжилгээний материалуудыг дроноор хүргэх ажлыг зохион явуулжээ. Нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг хүртэлх 150 метрийн хооронд дроноор бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг байна. Харин “UPS” компани энэ төрлийн үйлчилгээгээ өргөжүүлж ирэх хоёр жилийн дотор 20 томоохон эмнэлэгт дроноор хүргэлт хийхээр төлөвлөж байгаа юм. Ер нь Америк Нэгдсэн улс сүүлийн жилүүдэд дронийн нислэгийн талаарх хууль дүрмээ сулруулж байгаа нь шинэ технологийг хөгжүүлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой холбоотой юм байна.


















