"Ур чадвар-2016" улсын уралдаан эхэллээ
Мэргэжлийн сургуулиудын оёдлын мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг "Ур чадвар-2016" улсын уралдаан өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлал, политехник коллежид эхэллээ.
Мэдээллийн алба

Тэмцээнд Дундговь, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг, Монгол-Солонгосын коллеж зэрэг хот, хөдөөгийн 20-иод мэргэжлийн сургуулийн багш, оюутнууд оролцож байгаа юм. Энэ тэмцээнээс шалгарсан оюутнууд дэлхийн ур чадварын уралдаанд оролцох боломж нь нээгдэх аж.
Улсын уралдааны нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож үг хэлсэн юм.