Ур чадвар эзэмшсэн залуус хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байна
Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр мэргэжилтэй залуусын гарт байна. Уул уурхай, зам барилга, үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй мянган ажлын байр эзнээ хүлээсээр байгаа. Тэнд зөвхөн нарийн мэргэжил эзэмшсэн ур чадвартай залуус очно. Нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зорилгоор
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр мэргэжилтэй залуусын гарт байна. Уул уурхай, зам барилга, үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй мянган ажлын байр эзнээ хүлээсээр байгаа. Тэнд зөвхөн нарийн мэргэжил эзэмшсэн ур чадвартай залуус очно. Нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зорилгоор 80 гаруй МСҮТ-үүд болон политехник коллежууд үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн боловсролын салбарынхан энэ жилийн элсэлтээ цахимаар авч эхэллээ. /2020.05.16/


















