Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үр дүнгийн гэрээ байгуулав

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлуудтай өчигдөр үр дүнгийн гэрээ байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үр дүнгийн гэрээ байгуулав
Үр дүнгийн гэрээ байгуулав. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Нийт 33 сургуулийн захиралтай үзэглэсэн гэрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгажээ.

Гэрээг байгуулах үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн захирлуудад хандаж “Ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, тогтвортой ажлын байранд зуучлах нь чухал юм шүү” гэдгийг захилаа. Мөн сайд “Бид сургасан одоо болоо. Ажил дээр гараад алдана уу, эндэнэ үү хамаагүй гээд хаядаг байж таарахгүй. Ийм хандлага нь үргүй зардлыг бий болгож байгааг манай захирлууд сайн анхаарч, ажил олгогчтойгоо уялдаа холбоотой ажиллаж, мэргэжлийн ажилтан нь компаниас чөлөөлөгдсөн тохиолдолд учир шалтгааныг нь тодруулж, хэн дээр нь алдаа гарав гэдгийг нягталж, дараагийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд анхаарч ажиллах шаардлага байгаа шүү” хэмээн захисан юм.

Хуваалцах