Үр тарианы чанарыг тодорхойлдог дэвшилтэт техник технологитой болохыг тариаланчид шаардлаа
Хэнтий аймгийн “Өндөрхааны тариа” компани сүүлийн хэдэн жил нэг га-гаас 12-13 центнер ургац авч, нийслэлийн гурилын үйлдвэрүүдэд тушаажээ.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн “Өндөрхааны тариа” компани сүүлийн хэдэн жил нэг га-гаас 12-13 центнер ургац авч, нийслэлийн гурилын үйлдвэрүүдэд тушаажээ. Өнгөрсөн жил Хэнтийн тариаг бүхэлд нь цавуулаг багатай гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. Гэхдээ нэг төрлийн буудайг улсын болон тухайн үйлдвэрийн лабораторит шинжлээд дөрвөн өөр дүгнэлт гаргажээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд будааны цавуулгыг тодорхойлдог дэвшилтэт техник технологитой байх хэрэгтэй гэж тариаланчид ярьж байна. Хэнтий аймгийн “Өндөрхааны тариа” компанийн захирал Б.Дорлиг ярилаа.


















