Үр тарианы ургац хураалт 80 гаруй хувьтай байна
Орон нутагт хүнсний ногооны ургац хураалт ерөнхийдөө дуусч байгаа бол харин үр тарианы ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Орон нутагт хүнсний ногооны ургац хураалт ерөнхийдөө дуусч байгаа бол харин үр тарианы ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
Энэ жил тариаланчид улаанбуудайгаас гадна малын тэжээлийг сайн тарьсан байна. Харин хураан авч байгаа ургацын чанар, хэмжээг хэт их усархаг бороо хойш татсан бол газар тариалангийн бүс нутгаар сүүлд орсон дөрвөн удаагийн цас ургац хураалтын ажлыг удаашруулж байна.


















