Уралдаанд урьж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн одон медаль, цом, өргөмжлөл, диплом, логоны загвар хийх уралдааныг зарлаж байна.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн одон медаль, цом, өргөмжлөл, диплом, логоны загвар хийх уралдааныг зарлаж байна.
Ерөнхий шаардлага:Тус бүтээлүүд нь Сүхбаатар дүүргийн 50 жилийн түүхийг илтгэсэн агуулгатай, онцлог загвар, шийдэлтэй, дурсгалт бүтээл байх юм.
Бүтээлд тавигдах шаардлага:
· Энгийн ойлгомжтой, зөв дүрслэлтэй байх· Орчин үеийн, уран сайхны өндөр түвшинд хийгдсэн, утга санаа, тайлбар төгс зохицсон байх· Бүтээлийн дизайн нь цагаан, хар, өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр, видео, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, нэрийн хуудас, бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх· График дизайны мэргэжлийн программ дээр 400 pixel/inch-ээс дээш нягтралтай, жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй, үндсэн элементүүд харагдаж байх· Уралдааны бүтээлийг CD, DVD дээр JPEG болон гүйцэтгэсэн програмын өргөтгөлөөр буулгасан файл болон өнгөний кодыг хавсарган ирүүлэх· Уралдаанд оролцогч зөвхөн өөрийн зохиосон хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, элемент агуулсан байж болохгүй· Загвар бүрийн тайлбар, утга санааг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр тайлбарлан бичсэн байх· Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тайлбар болон дугтуй дээрээ тодорхой бичсэн байх
Хүлээн авах хугацаа: 2014 оны 10 дугаар 10 сарын 10-ны өдрийн доторШагналын сан 2.500.000 /Хоёр сая таван зуун мянган төгрөг/Хаяг: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, УБ 14201, Сүхбаатарын гудамж-3 Утас:325847, 99767480Цахим хаяг: uuriintuya1932@yahoo.comЖич: Зөвхөн нэг уран бүтээлчийг шалгаруулна. Тухайн уран бүтээлч нь бүх төрлөөр оролцоно.


















