Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран барималч А.Очирболд “Тэнгэрийн андгай” хөшөөгөө улсад хандивлажээ

Иргэдийн хандиваар босгосон гэх тус хөшөөний зураг төслийн ажлыг өнгөрсөн долоодугаар сарын 20-нд эхлүүлж бүтээн байгуулалтыг хоёр сарын хугацаанд хийн орон нутгийн өмчид шилжүүлж өгөхөд бэлэн болоод байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран барималч А.Очирболд “Тэнгэрийн андгай” хөшөөгөө улсад хандивлажээ
Уран барималч А.Очирболд “Тэнгэрийн андгай” хөшөөгөө улсад хандивлажээ. Зураг: МҮОНРТ

Андлалын хөшөөний суурин дээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн андгай” нэртэй хөшөө сүндэрлэв.

Иргэдийн хандиваар босгосон гэх тус хөшөөний зураг төслийн ажлыг өнгөрсөн долоодугаар сарын 20-нд эхлүүлж бүтээн байгуулалтыг хоёр сарын хугацаанд хийн орон нутгийн өмчид шилжүүлж өгөхөд бэлэн болоод байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр хөшөө, хашаа, буган хаалга бүгд А.Очирболд барималчийн бүтээл бөгөөд тэрээр тус бүтээлээ улсад хандивласан байна. Харин зам, зогсоол болон хөшөөний орчин тойронд ашигласан чулууг тус цэгээс 25км-ын радиусаас нутгийн иргэдийн туслалцаатайгаар зөөж авчирсан байна. Тээврийн зардал болоод бусад урсгал зардлыг нутгийн зөвлөлийн хандиваар босгожээ. Өөрөөр хэлбэл “Тэнгэрийн андгай” хөшөө сумын засаг захиргаа, нутгийн иргэд, талийгаач Эрдэнбилэгийн шавь, найз нөхөд гээд маш олон хүний сэтгэлийн дэмээр боссон байна.

Одоогоор тус хөшөөг орон нутгийн өмчид буюу Хэнтий аймгийн Барилга хот байгуулалтын газарт шилжүүлж өгөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд албан ёсоор хүлээлгэж өгсний дараа шинэ соёлын өв нэр томъёогоор Соёлын яам болон БОАЖЯ бүртгэж авах юм байна.

Хуваалцах