Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Уран гимнастикийн тэмцээнийг зохион байгуулав

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулсан цэцэрлэгийн хүүхдүүдийн дундах уран гимнастикийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дорноговь аймгийн хэмжээнд нийт 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран гимнастикийн тэмцээнийг зохион байгуулав
Уран гимнастикийн тэмцээнийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулсан цэцэрлэгийн хүүхдүүдийн дундах уран гимнастикийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дорноговь аймгийн хэмжээнд нийт 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээрээс тэмцээнд “Шувуухай” 1-р цэцэрлэг “Очис” 2-р цэцэрлэг, “Золбоо” 3-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг “Одод” 5-р цэцэрлэг, “Шинэ зууны багачууд” 10-р цэцэрлэг болон Төмөр замын “Хараацай” зэрэг долоон цэцэрлэгийн 140 хүүхэд, багачууд өрсөлдлөө. Үүнээс тэргүүн байрт Б.Эрдэнэчимэг багштай Төмөр замын “Хараацай” цэцэрлэг шалгарсан бол мөнгөн медалыг Б.Мөнгөнзул, Н.Одгэрэл багштай 2-р цэцэрлэг хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд хоёр хүрэл медаль өгсөн. Н.Ундрах багштай 3-р цэцэрлэг болон н.Алдар багштай 5-р цэцэрлэгийн багууд тус тус хүрэл медаль авлаа.

Хуваалцах