Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Уран жиргээ-2017" наадам энэ сард болно

Уран уншигчдын "Уран жиргээ-2017", өсвөрийн яруу найрагчдын "Хүрэл тулга-2017" наадам энэ сарын 16-17-ны өдрүүдэд Дорнод аймагт болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Уран жиргээ-2017" наадам энэ сард болно
"Уран жиргээ-2017" наадам энэ сард болно. Зураг: МҮОНРТ

Уран уншигчдын "Уран жиргээ-2017", өсвөрийн яруу найрагчдын "Хүрэл тулга-2017" наадам энэ сарын 16-17-ны өдрүүдэд Дорнод аймагт болох гэж байна.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн баярын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Аймгийн төв номын сан, Цагаан-Овоо сургуулийн ЕБС хамтран "Хүүхэд багачуудын уран унших авьяас чадварыг нээн илрүүлэх, хөхиүлэн дэмжих, уран уншлагын урлагийг хөгжүүлэх, Орон нутгийн зохиолч, яруу найрагчдын шилдэг уран бүтээлийг сурталчлан таниулах, тэднийг монгол үгийн арвин баялаг сантай танилцуулах, өөрийн санасан бодсоноо үгийн урлагаар дамжуулан илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих ур чадварт сургах" зорилгоор тус тэмцээнүүдийг зохион байгуулах аж.

Б.Отгонбавуу

Хуваалцах