"Уран жолоодлого" тэмцээн зохион явууллаа
Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд ЗЦТ-аас Булган аймаг дахь авто жолооны курсуудын холбоотой хамтран Булган сумын иргэдийн дунд авто машины "Уран жолоодлого"-ын аврага шалгаруулах тэмцээнийг 2 төрлөөр зохион явууллаа.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд ЗЦТ-аас Булган аймаг дахь авто жолооны курсуудын холбоотой хамтран Булган сумын иргэдийн дунд авто машины "Уран жолоодлого"-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2 төрлөөр зохион явууллаа.
Уг тэмцээнд Булган сумын 30 гаруй жолооч иргэд хамрагдсанаас ачааны авто машины төрөлд А.Бат-Эрдэнэ 1-р байр, Г.Түвшинбаяр 2-р байр, Г.Энхбаяр 3-р байр эзэлж, суудлын авто машины төрөлд Б.Энхбаяр 1-р байр, Г.Энхбаяр 2-р байр, Г.Гантулга 3-р байр эзэлсэнийг өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.


















