"Уран хас" контемпорари балет ирэх сарын 1, 2-нд үзэгчдэд хүрнэ
Ж.Чулууны "Уран хас" сонгодог бүжгэн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер Ё.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, Монголын контемпрари балетын хөтөлбөрийн бүжигчид амилуулж, ижил нэрт контемпорари балетыг үзэгчдэд х
Мэдээллийн алба

Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны "Уран хас" сонгодог бүжгэн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер Ё.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, Монголын контемпрари балетын хөтөлбөрийн бүжигчид амилуулж, ижил нэрт контемпорари балетыг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
"Уран хас" контемпорари балетыг Монголын урлагийн зөвлөлөөс санаачилсан "Моушн Монголия" контемпрари бүжгийн олон улсын II наадамд зориулж бүтээж эхэлсэн бөгөөд цар тахлын улмаас хойшилсон боловч арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдөр 19:30 цагаас “Корпорэйт конвеншн центр”-ийн тайзнаа амилуулах гэж байна.
Ташрамд дуулгахад, Монголын контемпрари балетын хөтөлбөр соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм.



















