Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран нугараач О.Уугантуяа "Alita: Battle angel" киноны “гол дүрд” тогложээ

Жэймс Камероны зохиол Холливудын уран бүтээлчдийн "Alita: Battle angel" адал явдалт, уран зөгнөлт кино саяхан нээлтээ хийсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран нугараач О.Уугантуяа "Alita: Battle angel" киноны “гол дүрд” тогложээ
Уран нугараач О.Уугантуяа "Alita: Battle angel" киноны “гол дүрд” тогложээ. Зураг: МҮОНРТ

Жэймс Камероны зохиол Холливудын уран бүтээлчдийн "Alita: Battle angel" адал явдалт, уран зөгнөлт кино энэ сард нээлтээ хийсэн. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Роза Салазар тоглосон юм. Тэгвэл гол дүрийн орлон тоглогчоор АНУ-д амьдарч, ажилладаг монгол уран нугараач О.Уугантуяа ажиллажээ. Тэрбээр Сиднейн дуурийн театрт ажилладаг бөгөөд өмнө нь "The Greatest showman" кинонд туслах дүр бүтээж байжээ.

Хуваалцах