Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө

Уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ тэмцээн Хан-Уул дүүрэгт байрлах “MCU” спорт комплексын зааланд 50 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнд цомын цуврал тэмцээнүүдээс шалгарч, эрх авсан 12 байгууллагын 250 гаруй тамирчид өрсөлдөж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө
Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ тэмцээн Хан-Уул дүүрэгт байрлах “MCU” спорт комплексын зааланд 50 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд цомын цуврал тэмцээнүүдээс шалгарч, эрх авсан 12 байгууллагын 250 гаруй тамирчид өрсөлдөж байгаа аж.

Монголын гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат: “Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрх авсан тамирчид оролцдог. Жилээс жилд уран сайханы гимнастикаар хичээллэж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа. Мөн энэхүү тэмцээнийг шүүж буй шүүгчдийн бүрэлдэхүүний 80 хувь нь олон улсын шүүгчид оролцож байгаа” гэдгийг онцолсон юм.

Тус тэмцээний маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр өндөрлөнө.

Э.Сэлэнгэ

Хуваалцах