Уран сайхны гимнастикийн шилдгүүд тодорлоо
Хүүхдийн Спортын V их наадам амжилттай үргэлжилж байна. Спортын 17 төрлөөр явагдаж байгаа наадмын уран сайхны гимнастикийн хэрэгсэл тус бүрийн аварга шалгаруулах болон багийн тэмцээн өчигдөр болж аваргуудаа тодрууллаа.
Мэдээллийн алба

Уран сайхны гимнастикийн тэмцээнд хот, хөдөөгийн долоон байгууллагын 42 өсвөрийн тамирчин оролцсон байна. Шилдгүүдийг тодруулбал, Олсны аварга шалгаруулах төрөлд Сүхбаатар дүүргийн тамирчин Х.Ундрал тэргүүн байрт шалгарчээ.
Баянгол дүүргийн тамирчин С.Энхжин удаах байрт, гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн тамирчин Б.Хишигбуян шалгарсан байна. Харин Цагирагны аварга шалгаруулах төрөлд Чингэлтэй дүүргийн тамирчин Г.Номин-Эрдэнэ тэргүүлж, Ж.Ариунсувд, С.Энхжин нар удаалжээ. Мөн Булавны аварга шалгаруулах төрөлд Х.Ундрам тэргүүлж, Э.Ууганбаяр, Э.Энхдалай нар хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ.
Багийн дүнгээр Баянзүрх дүүргийн баг тамирчид тэргүүлсэн бол Чингэлтэй дүүргийн баг тамирчид удаалж, Хэнтий аймгийн баг тамирчид гутгаар байрт шалгарчээ. Шилдгүүдийн шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гардуулан өгчээ.