Уран сайхны гимнастикийн УАШТ энэ сарын 21-22-нд болно
энэ сарын 21-22-нд Улаанбаатар хотноо ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулагдахаар болжээ.
Мэдээллийн алба

Уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-22-нд Улаанбаатар хотноо ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, багийн төрөл 4-5, 8, 11, 14 хүртэлх, ганцаарчилсан тэмцээнийг 20 насны ангиллаар зохион байгуулах юм байна.
Түүнчлэн Уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрлийн тамирчдын мэдүүлгийг энэ сарын 17-ныг хүртэл авах бөгөөд багийн төрлийн тамирчдын техникийн зөвлөгөөн энэ сарын 17-нд 18:00 цагт Гимнастикийн төв зааланд болох аж.


















