Уран сайхны гимнастикийн үндэсний шигшээ баг байгуулагдлаа
Манай улсад өмнө нь 1989 онд уран сайхны гимнастикийн үндэсний шигшээ баг хичээллэж байсан
Мэдээллийн алба

Монголд гимнастикийн спорт үүсч хөгжсөний 99 жил, уран сайхны гимнастикийн спорт үүсч хөгжсөний 49 жил, Монголын гимнастикийн холбоо байгуулагдсаны 59 жилийн ойн босгон дээр уран сайхны гимнастикийн үндэсний шигшээ баг байгуулагдлаа.
Манай улсад өмнө нь 1989 онд уран сайхны гимнастикийн үндэсний шигшээ баг хичээллэж байсан. Үүнээс хойш 31 жилийн дараа байгуулагдаж буй үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, тамирчнаар олон улсын хэмжээний мастер Х.Ундрам нар сонгогдлоо.


















