“Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн тоглолт болно
Бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “Монгол уран бүтээл” хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.
Мэдээллийн алба

Бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “Монгол уран бүтээл” хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн эхний тоглолт болох Морин хуур чуулгын “УРАН СЭТГЭМЖ” дан хөгжмийн бүтээлийн тоглолт энэ сарын 15-ны 19:00 цагт өөрийн танхимдаа болно.
Тоглолтод нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Б.Шарав, З.Хангал, Н.Жанцанноров нарын бүтээлүүд эгшиглэх юм.
Тоглолт маань тайлбарт концерт гэсэн төрлөөр тавигдах тул урилгаар урлаг судлаач Д.Энхцэцэг хөтлөгч тайлбарлагчаар ажиллана.


















