Уран зураг, каллиграф хослуулагч Б.Дэлгэрзаяа
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарын зочноор СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Б.Дэлгэрзаяаг урилаа.
Мэдээллийн алба

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарын зочноор СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Б.Дэлгэрзаяаг урилаа. Тэрбээр 2019 оноос хойш Онцгой байдлын байгууллагад ажиллаж байна.

Тэрбээр бага байхаас зураг зурж эхэлжээ. МУБИС-ийн монгол хэл, бичгийн багш мэргэжлийг 2014-2018 онд сурч төгссөн. Суралцах хугацаандаа каллиграфын дугуйланд явдаг болсноор хоббигоо хөгжүүлж эхэлсэн байна.

“Уран бичлэг уран зураг” нэртэй пейж хаягаар дамжуулан захиалгаар зураг каллиграф хослуулсан бүтээлүүдийг хийж өгдөг байна. Албан байгууллагын ой, тэмдэглэлт баяруудаар хамгийн их захилагатай байдаг гэнэ.

Түүний хувьд 1000 гаруй бүтээлийг урлажээ. Түүнээс усан будаг, хар зургаар хийсэн анхны бүтээлүүд нь түүний хувьд хамгийн нандин гэнэ.

Шог зураг, ханын зураг, каллиграф, тосон зураг гээд бүхий л төрлийн бүтээлийг урлаж, өөрийгөө шинэ зүйлд сорих сонирхолтой.




Эх сурвалж: ОБЕГ


















