Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагааны талаар сургалт болж байна

Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд "Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" сэдэвт сургалт энэ сарын 24-28-ны өдрүүдэд Цөмийн энер

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагааны талаар сургалт болж байна
Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагааны талаар сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд "Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" сэдэвт сургалт энэ сарын 24-28-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хурлын танхимд болж байна. Сургалтыг Европын комиссын төлөөлөгч Ульф Росенгард болон АМЕК-ийн төлөөлөгчид болох Кристиан Кунзе, Жуарген Харсч нар хүрэлцэн ирж зохион байгуулж буй юм. Сургалтад Монгол Улсаас Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МонАтом ТӨХХК, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг 8 байгууллагын 20 албан хаагч оролцож байна.

Сургалтаар ураны уурхайн үйл ажиллагаа, түүнд тавигдах аюулгүйн ажиллагааны шаардлага, хаалтын үеийн санхүүгийн баталгаа, байгаль орчны нөхөн сэргээлт гэх мэт асуудлаар илтгэлүүд хэлэлцэж байна.

Хуваалцах