Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урд хөрш энэ онд эдийн засгийн өсөлтөө 6 хувиас дээш байлгана гэв

Ли Кэчян “Хэсэг хугацааны эдийн засгийн түргэн өсөлтийг тогтвортой өсөлт гэж тодорхойлоход учир дутагдалтай. Харин тогтвортой өсөлтөөр чанартай өсөлтөд хүрэх нь бидний алс хэтийн замнал” гэж мэдэгджээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөрш энэ онд эдийн засгийн өсөлтөө 6 хувиас дээш байлгана гэв
Урд хөрш энэ онд эдийн засгийн өсөлтөө 6 хувиас дээш байлгана гэв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Хятадын Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтөө 6 хувиас дээш байлгах зорилт дэвшүүлсэн нь төлөвлөгөө биш харин тогтвортой байдлыг баталгаажуулж, эдийн засгийн сэргэлтийн суурийг бэхжүүлэх, чансаатай хөгжлийг дэмжихийн төлөө юм. Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2021 оны Хятадын ДНБ-ий өсөлт 6 хувиас илүү байна” гэв.

CCTV-ийн мэдээлж буйгаар Хятадын эдийн засгийн өсөлт нэмэгдсээр байгаа хэдий ч энэ жил тодорхойгүй хүчин зүйл олон байгаа. Түүнчлэн энэ оны болон ойрын хэдэн жилийн зорилтоо уялдаа холбоотой байлгаж, эдийн засаг нь урт хугацаанд тогтвортой өснө гэж найдаж байгаа аж. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян “Хэсэг хугацааны эдийн засгийн түргэн өсөлтийг тогтвортой өсөлт гэж тодорхойлоход учир дутагдалтай. Харин тогтвортой өсөлтөөр чанартай өсөлтөд хүрэх нь бидний алс хэтийн замнал” гэж мэдэгджээ.

Хуваалцах