Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урд хөрш нисэх онгоцны 216 буудал барина

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газраас 2035 он гэхэд нисэх онгоцны 216 буудал шинээр нэмж барих шаардлагатай гэж мэдээлжээ. Тус улсад нисэх онгоцны 234 буудал бий. Харин энэ тоог 2035 он гэхэд дор хаяж 450 болгосноор өдөр ирэх тусам ачаалал нь нэмэгдэж буй агаарын тээврийн салбар бүх зорчигчдод х

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөрш нисэх онгоцны 216 буудал барина
Урд хөрш нисэх онгоцны 216 буудал барина. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газраас 2035 он гэхэд нисэх онгоцны 216 буудал шинээр нэмж барих шаардлагатай гэж мэдээлжээ. Тус улсад нисэх онгоцны 234 буудал бий. Харин энэ тоог 2035 он гэхэд дор хаяж 450 болгосноор өдөр ирэх тусам ачаалал нь нэмэгдэж буй агаарын тээврийн салбар бүх зорчигчдод хүрч үйлчлэх бололцоотой болох аж.

Урд хөршийн агаарын тээврийн компаниар үйлчлүүлдэг иргэдийн тоо онгоцоор тогтмол зорчдог дэлхийн бүх хүний дөрөвний нэгийг эзлэдэг. 2035 он гэхэд урд хөрш энэ үзүүлэлтээр АНУ-г ардаа орхиж, иргэний агаарын тээврийн салбарын дэлхийн хамгийн том зах зээл болох төлөвтэй байна.

Сонирхуулахад, БНХАУ-ын онгоцны буудлууд өнгөрсөн онд нийт 552 сая нислэг үйлдсэн. Харин 2020 он гэхэд нислэгийн тоо жилд 720 сая болж нэмэгдэх тооцоо гаргажээ.

Хуваалцах