Урд хөршид 115 сая орчим хүн цайны аж ахуй эрхэлдэг
БНХАУ-ын цайны салбарт 115 сая орчим хүн ажилладаг.
Мэдээллийн алба

CCTV-ийн мэдээлснээр БНХАУ-ын цайны салбарт 115 сая орчим хүн ажилладаг. Түүнчлэн цайны аж ахуй эрхлэгчдийн ихэнх хувь нь буюу 80 сая гаруй нь хэдэн үеэрээ цай тариалж ирсэн аж.
Сүүлийн жилүүдэд Хятадад цайны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, тариалангийн нийт талбай болон жилд зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар 2.9 сая га талбайд цай тариалж, жилдээ 2.6 сая тонн бүтээгдэхүүнийг дотоодын болон гаднын зах зээлд нийлүүлжээ. Үүнээс нийт бүтээгдэхүүний 10 орчим хувь буюу 1.6 тэрбум ам.долларын цайг экспортолжээ.


















