Урд хөршид Жүэ Ин нэртэй “тусч” робот бүтээжээ
Урд хөршийн Жэжянийн их сургуулийн эрдэмтдийн баг шатаар дээш гарах, гүйх чадвартай дөрвөн хөлтэй робот зохион бүтээсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Жүэ Ин нэртэй эл робот нэг метр өндөр, 70 кг жинтэй бөгөөд 20 кг хүртэлх жинтэй ачааг зургаан км цагийн хурдтай гүйж, шатаар өгсөж зөөх чадварт
Мэдээллийн алба

Урд хөршийн Жэжянийн их сургуулийн эрдэмтдийн баг шатаар дээш гарах, гүйх чадвартай дөрвөн хөлтэй робот зохион бүтээсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Жүэ Ин нэртэй эл робот нэг метр өндөр, 70 кг жинтэй бөгөөд 20 кг хүртэлх жинтэй ачааг зургаан км цагийн хурдтай гүйж, шатаар өгсөж зөөх чадвартай ажээ.
Цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг эл роботыг нэг удаа цэнэглэснээр хоёр цаг гаруй хугацаанд тасралтгүй ажиллах гэнэ. Мөн тэнцвэрээ хадгалах, мэдрэгч дамжуулагчийн тусламжтай саад тотгорыг тойрч гардаг учир тээвэр зууч, боловсрол, судалгааны салбарт өргөн ашиглах боломжтойг зохион бүтээгчид онцолжээ. Түүнчлэн роботын одоогийн удирдах системийг хөгжүүлж илүү боловсронгуй болгох, өөр бусад олон салбарт ашиглах боломжийг судалж байгаа аж.


















