Урд хөршийн жуулчид өнгөрсөн онд 149 сая удаа аялажээ
БНХАУ-ын жуулчид өнгөрсөн онд 149 сая удаа гадаад улс оронд аялж, нийт 130 тэрбум долларын зарлага гаргасан тухай CCTV мэдээллээ
Мэдээллийн алба

БНХАУ-ын жуулчид өнгөрсөн онд 149 сая удаа гадаад улс оронд аялж, нийт 130 тэрбум долларын зарлага гаргасан тухай CCTV мэдээллээ.
Дээрх хоёр үзүүлэлтийг 2017 онтой харьцуулахад 14.7 болон 13 хувиар нэмэгдсэн байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2030 он гэхэд жуулчдын тоо 1.8 тэрбум давах төлөвтэй байна. Үүнд аялал жуулчлалын зах зээлд хүч түрэн орж ирж буй Хятад улс онцгой үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Түүнчлэн Хятадад дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, энэ жилийн эхний хагас жилийн байдлаар дотоодын аялал жуулчлалын орлого 2.78 их наяд юаньтай тэнцсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад даруй 13.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сонирхуулахад, Хятадын аялал жуулчлалын академиас 2019 онд дотоодын аялал жуулчлалын орлого 10 хувиар өсөж, 5.6 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна хэмээн тооцоолжээ.


















