Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урд хөршийн сонгодог уран бичээс дуудлага худалдаагаар рекорд тогтоожээ

XI зууны үеийн дорнын алдарт зураач Сү Шигийн бүтээсэн чулуу, мод дүрсэлсэн уран бичээсийг Хонгконгод болсон дуудлага худалдаагаар нээрээ нууцалсан хүн 463.6 сая хонгконг доллар буюу 59.2 сая ам.доллараар худалдан авсан талаар “China Daily” мэдээллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөршийн сонгодог уран бичээс дуудлага худалдаагаар рекорд тогтоожээ
Урд хөршийн сонгодог уран бичээс дуудлага худалдаагаар рекорд тогтоожээ. Зураг: МҮОНРТ

XI зууны үеийн дорнын алдарт зураач Сү Шигийн бүтээсэн чулуу, мод дүрсэлсэн уран бичээсийг Хонгконгод болсон дуудлага худалдаагаар нээрээ нууцалсан хүн 463.6 сая хонгконг доллар буюу 59.2 сая ам.доллараар худалдан авсан талаар “China Daily” мэдээллээ. Түүнчлэн эл бүтээл урд хөршийн сонгодог уран зураг, уран бичлэгээс хамгийн өндөр үнээр зарагдсан зураг болсныг судлаачид онцолсон байна.

Сүн гүрний үеийн нэрт зураач Сү Ши (1037-1101)-гийн 26х50 сантиметрийн хэмжээтэй “Мод, чулуу” бүтээл Хятадын уламжлалт зургийн түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн хэмээн үнэлэгддэг аж. Сү Ши амьдралынхаа сүүлчийн хагасыг цөллөгт өнгөрүүлсэн ч яруу найраг, уран бичлэг, уран зураг, анагаах ухааны салбарт олон сод туурвил үлдээжээ.

Хуваалцах