Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урд хөршийн Ухань хот “үүд”-ээ нээлээ

Ухань өртөөнөөс өнөөдөр хөдөлсөн G431 галт тэрэг Наньнин зүүн өртөө рүү аяллаа эхлүүлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөршийн Ухань хот “үүд”-ээ нээлээ
Урд хөршийн Ухань хот “үүд”-ээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв болсон 11 сая хүн амтай Ухань хот “Азийн Чикаго” хэмээн нэрлэгддэг бөгөөд Хятадын долоо дахь том метрополитан хот билээ. Харамсалтай нь COVID-19 цар тахал гарч, халдварыг тогтоон барих, хумих зорилгоор Хубэй мужийн Ухань хотын автобус, метро, онгоц болон хот хоорондын автобусны хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас түр хугацаагаар зогсоогоод байсан билээ.

Тэгвэл Ухань хот өнөөдрөөс үүдээ нээж, тээвэр харилцааны чөлөөт горимд шилжсэн талаар CCTV мэдээллээ. Тодруулбал, Ухань өртөөнөөс өнөөдөр хөдөлсөн G431 галт тэрэг Наньнин зүүн өртөө рүү аяллаа эхлүүлсэн байна.

Хуваалцах