Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урд хөршийн ZTE корпораци 5G ухаалаг утас худалдаанд гаргав

тус корпораци Хятадын зах зээлд 5G сүлжээ бүхий ухаалаг гар утас хамгийн түрүүнд худалдаалж байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөршийн ZTE корпораци 5G ухаалаг утас худалдаанд гаргав
Урд хөршийн ZTE корпораци 5G ухаалаг утас худалдаанд гаргав. Зураг: МҮОНРТ

Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE корпораци даваа гарагт 5G сүлжээтэй ухаалаг утсаа худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ.

Ингэснээр тус корпораци Хятадын зах зээлд 5G сүлжээ бүхий ухаалаг гар утас хамгийн түрүүнд худалдаалж байгаа юм.

ZTE Axon 10 Pro 5G сүлжээтэй ухаалаг утсыг Хятадын харилцаа холбооны үүрэн оператор China Mobile, China Telecom, China Unicom гэсэн гурван компанийн сүлжээнд ашиглаж эхэлжээ. 5G сүлжээ хэрэглээнд орсноор тогтвортой интернэт холболт, түргэн хурдаар өгөгдөл дамжуулах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж тус компаниас мэдэгдсэн байна.

ZTE Axon 10 Pro 5G ухаалаг утсыг зах зээлд худалдахаас өмнөх урьдчилсан борлуулалтаар буюу өнгөрсөн сарын сүүлээр хямдралтай худалдаагаар томоохон цахим худалдааны платформуудаар дамжуулан 4.999 юаниар (ойролцоогоор 722 ам.доллар) борлуулжээ.

Сонирхуулахад, Хятад улс хэт хурдны шинэ үеийн технологийг арилжааны зорилгоор ашиглах ажлыг эхлүүлсний дараа тус улсын харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг оператор компани болон ухаалаг гар утас үйлдвэрлэгчид 5G технологийн дэд бүтэц, бүтээгдэхүүний салбарт өрсөлдөөнөө эрчимжүүлсэн бөгөөд энэ сараас “тулаан” бодитоор эхэлсэн байна.

Хуваалцах