Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урьдчилан мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг хүчээр зогсоох тухай хууль батална

Францын Ерөнхий сайд Эдуард Филипп "Урьдчилан зарлаж мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг дарж хатуу арга хэмжээ авах тухай тусгасан хуулийг удахгүй танилцуулах төлөвлөгөөтэй" гэдгээ мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг хүчээр зогсоох тухай хууль батална
Урьдчилан мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг хүчээр зогсоох тухай хууль батална. Зураг: МҮОНРТ

Франц улс урьдчилан мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг хүчээр зогсоох тухай хууль батлахаар төлөвлөж байна. Францын Ерөнхий сайд Эдуард Филипп "Урьдчилан зарлаж мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг дарж хатуу арга хэмжээ авах тухай тусгасан хуулийг удахгүй танилцуулах төлөвлөгөөтэй" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид жагсах эрхээ хадгалах хэрэгтэй. Бас хууль зөрчсөн хүмүүсийг хориглох ёстой. Тэд жагсаал цуглаан хийхдээ урьдчилан мэдэгдэх ёстой гэдэг үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна хүмүүс тэр мэдэгдэж зарлаагүй жагсаалд оролцоод байгаа учраас Засгийн газар үүний эсрэг хуулиа шинэчлэхээр төлөвлөж байгаа юм” гэжээ.

Францад 11 дүгээр сард эхэлсэн шар хантаазтаны эсэргүүцэл 17 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Эсэргүүцэгчид өнгөрөгч ням гарагт Парис хотын гудамж талбайд гал тавьж, цагдаа нар руу халдах зэргээр дургүйцлээ илэрхийлжээ.

Хуваалцах