Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас сар шинийн баяр амралтын өдрүүдэд тохиолдож болзошгүй гал түймэр, угаарын хийн хордлого, ахуйн осол, гэмтлээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав
Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас сар шинийн баяр амралтын өдрүүдэд тохиолдож болзошгүй гал түймэр, угаарын хийн хордлого, ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгааны нэгдсэн арга хэмжээг гэр хорооллын 17 хороонд зохион байгууллаа.

Арга хэмжээнд 17 хорооны 8408 айл өрхийг хамруулж, үзлэг шалгалтаар галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 4079 зөрчлийг илрүүллээ.

Газар дээр нь 440 зөрчил буюу 10.7 хувийг арилгуулж, гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх гарын авлага тараах материалыг тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, хороодын ажилтан, хэсгийн ахлагч нар хамтран ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах