Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилан сэргийлэх шалгалт хийж, сургалт зохион байгууллаа

МХЕГ-ын даргын баталсан 01/26 урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумдад мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 16 ойн мэргэжлийн байгууллага, сумдын Засаг дарга, Ойн ангиуд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилан сэргийлэх шалгалт хийж, сургалт зохион байгууллаа
Урьдчилан сэргийлэх шалгалт хийж, сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын даргын баталсан 01/26 урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумдад мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 16 ойн мэргэжлийн байгууллага, сумдын Засаг дарга, Ойн ангиудын хуулийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтын явцад ойн тухай хуулиар тогтоосон шаардлага биелүүлээгүй 3 ойн мэргэжлийн байгууллага, 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, 16 ойн мэргэжлийн байгууллага, 16 хөрөө рам эрхлэгчдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч, Биндэр сумын үйлдвэрлэлийн ашиглалтын мод бэлтгэлийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зөрчил арилах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг зогсоогоод байна.

Дээрх шалгалтаар илэрсэн зөрчил зарим талаар сумдын байгаль хамгаалагч, ойн анги, БОХУБайцаагч нарын тавих хяналт сул байгаатай холбоотой тул аймгийн БОАЖГ-ын удирдлагад ажлаа сайжруулах үүрэг чиглэл өглөө. БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газраас Өмнөдэлгэр, Биндэр суманд зохион байгуулсан бүсчилсэн сургалтанд хамтран оролцож, илэрч буй зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар оролцогч нарт сургалт хийлээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хуваалцах