Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийг татан буулгалаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийг татан буулгалаа
“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийг татан буулгалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага”, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал усны техникийн шаардлага” стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг Ус сувгийн удирдах газрын нэгж болгох шаардлагатай байгааг танилцуулсан юм. Үүний дагуу Тэргүүлэгчид хэлэлцэн, 100 хувийн саналаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэлээ.

Түлхүүр үг:Нийслэл
Хуваалцах