Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилгаа төлбөр 10 хувь болох эсэхийг энэ сард багтаан шийднэ

БХБЯ-ны сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн бямба гарагт “Буянт-Ухаа″ хорооллын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай зарим мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилгаа төлбөр 10 хувь болох эсэхийг энэ сард багтаан шийднэ
Урьдчилгаа төлбөр 10 хувь болох эсэхийг энэ сард багтаан шийднэ. Зураг: МҮОНРТ

БХБЯ-ны сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн бямба гарагт “Буянт-Ухаа″ хорооллын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай зарим мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.

Тодруулбал, ТОСК-ийн ерөнхий захирал А..Гантулга, “Иргэдийн дунд урт хугацааны хүлээлт үүсгэж байхаар даруйхан шийдэлд хүрэх шаардлагатай байна. Тулгарч байгаа бэрхшээлээ ойлгуулаад хэлбэл иргэд урьдчилгаа 30 хувиа төлж таарна. Иргэдээс цуглах энэ хөрөнгө бидний бүтээн байгуулалтад нэмэр болно” гэв.

Энэ талаар салбарын сайд, “Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн баталгааг гаргая гэсэн. Гэтэл банкуудаас мөнгөн хэлбэрээр нь байршуул гэсэн шаардлага тавьж байна. Тиймээс банкуудтай ярилцахаас гадна эдийн засгийн тооцоо судалгаагаа нарийвчлан хийх шаардлага бий. Үнэндээ үнийн дүнгийн 90 хувьд зээл гаргана гэдэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх ажил биш. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яамтай ярилцах асуудал байна. Бидний зүгээс уулзалтууд хийж, санал солилцоод явж байна. Эцсийн байдлаар санал, дүгнэлт гараагүй. 11 дүгээр сардаа багтаан эцсийн үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Хуваалцах