Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урьдчилсан блансаар ургацын 31.8 хувийг алдахаар байна

2016 оны хавар Дорнод аймгийн хэмжээнд есөн сумын нутагт үр тарианы 20 аж ахуйн нэгж, тариа бригадад 42.2 мянган га талбайд тариалалт хийсэн. Нийт тариалалтын 22 мянган га-д улаан буудай тариалсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилсан блансаар ургацын 31.8 хувийг алдахаар байна
Урьдчилсан блансаар ургацын 31.8 хувийг алдахаар байна. Зураг: МҮОНРТ

2016 оны хавар Дорнод аймгийн хэмжээнд есөн сумын нутагт үр тарианы 20 аж ахуйн нэгж, тариа бригадад 42.2 мянган га талбайд тариалалт хийсэн. Нийт тариалалтын 22 мянган га-д улаан буудай тариалсан юм.

Аймгийн хэмжээнд наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт тариалсан талбайн 31.8 хувь буюу 13.4 мянга га талбайн ургацыг алдаж, үр тариа болон бусад таримлын 55.4 хувь буюу 23.3 мянга га талбайгаас 10.8 мянган тонн ургац хураах, 12.8 хувь буюу 5.4 мянган га талбайн малын тэжээлийг өнжөөхөөр ургацын урьдчилсан бланс гарсан байна.

Нийт тариалсан талбайн 64.9 хувь буюу 27.4 мянга га талбай, нийт тариалсан улаан буудайн 60.3 хувь буюу 13.3 мянган га талбай нь Халхгол суманд байгаа юм. Аймгийн хэмжээнд ургац тодорхой хэмжээгээр алдах болсон шалтгаан нь зургаадугаар сарын сүүлч долоодугаар сарын эхээр халсан хэт халалт, хур тундас ороогүйтэй холбоотой юм байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах