Урьдчилсан дүнгээр Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд Ашраф Гани ялалт байгуулжээ
Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Урьдчилсан дүн мэдээгээр ерөнхийлөгч Ашраф Гани хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байна. Харин түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла сонгуулийн санал хураалт будлиантай явагдсан гэж үзэж байгаа илэрхийлж, урьдчилсан дүн мэдээтэй санал нийлэхгүй
Мэдээллийн алба

Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Урьдчилсан дүн мэдээгээр ерөнхийлөгч АшрафГани хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байна. Харин түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла сонгуулийн санал хураалт будлиантай явагдсан гэж үзэж байгаа илэрхийлж, урьдчилсан дүн мэдээтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Афганистаны сонгуулийн хорооны албаныхны өгсөн мэдээллээр тус АшрафГани ерөнхийлөгчийн албан үүргээ үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна. Тэрээр 9-р сарын 28-нд явагдсан санал хураалтаар 50.64 хувийн дэмжлэгийг аваад байгаа бол түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла 39.52 хувийн саналыг авсан гэдгийг зарлаад байгаа юм. Энэ нь сонгуулийн урьдчилсан дүн мэдээ бөгөөд удахгүй албан ёсны дүнг танилцуулна. Ер нь Афганистаны сонгуулийн дүнг 10-р сарын 19-нд танилцуулах товыг гаргаад байсан ч техникийн асуудалтай, будлиантай холбоотойгоор ийнхүү хойшлогдсон юм. Хэрэв АшрафГани болон Абдулла Абдулла нарын аль нэг нь 50 дээш хувийн саналыг аваагүй бол хоёр дахь удаагийн санал хураалт явагдах нь тодорхой байсан юм. Хоёр удаагийн саналыг хураалтыг ирэх хавар явуулж магадгүй байжээ.

Сонгуулийн хорооноос АшрафГаниолонхийн саналыг аваад байгаа урьдчилсан дүн мэдээг танилцуулсны дараагаар Абдулла Абдулла байр сууриа илэрхийлжээ. Тэрээр будлиантай сонгуулийн дүнг одоогоор хүлэн авахгүй гэдгээ мэдэгджээ. Харин Афганистан сонгуулийн хороо бүх нийтийн сонгуулийг шударга, үнэнчээр мөн өндөр үүрэг хариуцлагатайгаар зохион байгуулсан гэдгээ илэрхийлж байгаа юм.


















