“Ургадаг зүрх” аян эхэллээ
Дархан-Уул аймаг 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймаг 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ, “Хараа гол” Байгаль орчны иргэний зөвлөл, “Амьдралын өөрчлөлт” ТББ хамтран “Ургадаг зүрх” аяныг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд 1000 модыг тарьж арчлалт, хамгаалалт, хашаажуулалтыг хийх юм байна. Төр, Төрийн бус байгууллага, иргэд хамтран мод тарих аяныг өрнүүлж эхэлжээ.


















