Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн дараах бохирдлоор бохирдох эрсдэлтэй

Ургамал ургалтын үед болон хадгалалт, тээвэрлэлт,борлуулалтын явцад элдэв төрлийн бичил биетнүүд, мөөгөнцөр, нян, вирус, нематод, дугараг хорхойгоор халдварлагдсанаас болж өвчилдөг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн дараах бохирдлоор бохирдох эрсдэлтэй
Ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн дараах бохирдлоор бохирдох эрсдэлтэй. Зураг: МҮОНРТ

Биологийн бохирдолУргамал ургалтын үед болон хадгалалт, тээвэрлэлт,борлуулалтын явцад элдэв төрлийн бичил биетнүүд, мөөгөнцөр, нян, вирус, нематод, дугараг хорхойгоор халдварлагдсанаас болж өвчилдөг. Эдгээр бичил биет нь тэр бүр нүдэнд харагддаггүй бөгөөд агаар дуслын замаар болон салхи, ус хүний бие, хувцас хунар, малын хөл, багаж тоног төхөөрөмжөөр дамжин тархдаг онцлогтой. Түүнлэн янз бүрийн хортон шавж өвчлүүлдэг имкробуудыг тээж явдаг, ба ургамлаар хооллох явцдаа халдварлуулж бохирдуулдаг.Мөн мэрэг амьтад ургамлыг ургах явцад нь талбай дээр нь ихээр идэж гэмтээдэг.2. Химийн бохирдол Таримал ургамлын өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах, хадгалах, үржил селекцид тэсвэртэй болгох, үр тогтох, үр боловсролтыг түргэтгэх зорилгоор олон төрлийн химийн бодис бордоо, өндөр молекул бодисуудыг хэрэглэж байгаа нь таримал ургамал, усанд нөлөөлөн мөн түүнчлэн микотоксин, /мөөгөнцөр ялгарсан хор/, хүнд металлын үлдэгдэл тодорхой хэмжээгээр ургамалдаа үлдэж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.3. Физикийн бохирдолУргац хураах явцад бүтээгдэхүүнтэй хамт шороо, төмөр, чулуу, хог ургамлын үр, шил шаазан, мод, хуванцар болон хүний эд хэрэглэл гэх мэт гадны хольцоор бохирддог. Гадны биет бүтээгдэхүүний чанарыг бууруулахаас гадна түүгээр дамжин хүний биед орж аюул учруулах эрсдэлтэй

Хуваалцах