Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ургамлын төрөл зүйл болон зэрлэг амьтдын тоо эрс цөөрч байгааг анхааруулжээ

Дэлхийн Байгаль Хамгаалах сан ургамлын төрөл зүйл болон зэрлэг амьтдын тоо толгой эрс хурдацтай цөөрч байгааг шинэ тайлан мэдээндээ анхааруулжээ. Хүний буруутай үйл ажиллагаа байгаль орчин төдийгүй амьтдын энэхүү сүйрлийн гол шалтгаан болоод байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургамлын төрөл зүйл болон зэрлэг амьтдын тоо эрс цөөрч байгааг анхааруулжээ
Ургамлын төрөл зүйл болон зэрлэг амьтдын тоо эрс цөөрч байгааг анхааруулжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн Байгаль Хамгаалах сан ургамлын төрөл зүйл болон зэрлэг амьтдын тоо толгой эрс хурдацтай цөөрч байгааг шинэ тайлан мэдээндээ анхааруулжээ. Хүний буруутай үйл ажиллагаа байгаль орчин төдийгүй амьтдын энэхүү сүйрлийн гол шалтгаан болоод байгаа юм. Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн шинэ тайланд 1970 оноос хойш 20 мянга гаруй төрлийн амьтны тоо дунджаар 68 хувиар буураад байгааг дурджээ. Карибын орнууд болон Латин Америкийн бүс нутагт ургамлын төрөл болон хээрийн амьтдын тоо илүү хурдацтай буурч байна. Энэхүү огцом уналт удаашрах төлөвгүй байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.

2019 онд засгийн газар хоорондын эрдэмтдийн баг ойрын арван жилд 1 сая төрөл зүйл бүрэн устаж, мөхөх аюултай тулгараад байгааг анхааруулж байсан юм. Үүний 500 мянга нь амьтад болон ургамал байх бол үлдсэн 500 мянган нь шавьж байхаар байна.

Хуваалцах